Цахилгаан хэлхээний онол-2 хичээл судлаж байгаа оюутнууд И-мэйл хаягаа энд дарж бүртгүүлнэ үү!

Мэдээ мэдээлэл

" Ардиуно "
Ардиуно бол нээлттэй програм хангамж, компьютерийн програм хангамж, техник хангамжийг үйлдвэрлэдэг компани бөгөөд бодит хэрэглэгчдэд ойр тоон төхөөрөмжүүдийг гаргадаг. Aрдиуно хавтангууд дээр ямар нэгэн төсөл хийхээсээ өмнө туршилтын байдлаар модулиудыг угсран ажиллуулахад зориулагдан зохион бүтээгдсэн.

Олон төрлийн хавтангаас сонгож болох бөгөөд техник хангамжийн дизайн, хэрхэн угсрах талаар түүнтэй холбоотой мэдээллийг өөрийн веб хуудаснаас чөлөөтэй авах боломжтой байдаг. Төслүүд нь микроконтроллёрийн дизайн дээр суурилан үйлдвэрлэдэг ба анхны хувилбаруудыг Италид гаргадаг. Энд хэд хэдэн төрлийн 8 битийн Atmel AVR микроконтроллёрүүд, 32 битийн Atmel ARM процессоруудыг ашигладаг. Эдгээр системүүд тоон болон аналог оролт гаралтын портуудтай бөгөөд эдгээр портуудаар маш олон төрлийн өргөтгөл хавтан, модулиуд, өөр хэлхээнүүдтэй холбогдох боломжтой. Үүнд мөн USB-тэй холбогдон програмчлах, сериал портоор компьютертой холбогдох сериал холболтын интерфейсүүд багтсан байдаг. Микроконтроллёрийг програмчлахдаа C, C++ хэл дээр Ardiuno-гоос гаргасан хөгжүүлэлтийн орчинд програм бичиж тэр орчноосоо машин кодыг шууд шардаг. Анхны ардюно 2005 онд гарсан бөгөөд хямд өртөгтэй, хялбар програмчлагддаг төхөөрөмж хэлбэрээр электроникийн чиглэлээр суралцдаг оюутан залуус, электроник сонирхогч нарт зориулан гаргасан. Эхлэн суралцахад хамгийн энгийн жишээ бол цагаан шугам дагагч роботууд, термостатууд, хөдөлгөөн мэдрүүрүүд юм. " Adafruit " компаний гаргасан судалгаагаар 2011 оны зургаан сар хүртэл 300,000 албан ёсны ардиуно хавтан үйлдвэрлэгдсэн, 2013 оны сүүлээр 700,000 мянган албан ёсны үйлдвэрийн удирдлагын хавтан хэрэглэгчдийн гар дээр хүрсэн тооцоо байдаг. Ардиуно нь мэдрүүрээс ирж буй оролтын мэдээллийг хүлээн авч гаралтын төхөөрөмжүүдийг удирдах, програмчлах боломжтой бие даасан цогц удирдлагын хавтан юм.

Ардиуно-н давуу талууд:
• Удирдлагын өргөн цар хүрээтэй.
• Өөрийн гэсэн програмын сантай.
• Нээлттэй эх сурвалжтай.
• Хэрэглэхэд хялбар, програмын хэл нь энгийн ойлгомжтой.
• Нэмэлт програмчлах төхөөрөмж шаардлаггүй.
• Авсаархан.
• Эрчим хүчний хэрэглээ бага зэргээс гадна өөр олон давуу талуутай.
Ардиуно нь 50 гаруй төрлийн төхөөрөмжүүд байдаг.





No comments:

Post a Comment